Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ                 Дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч  мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж  байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-04-01

Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 06:07:19

Хэвлэх

цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны 4 сарын товч мэдээлэл

ЦУОШГ-ын даргын 2016 оны А/21 дугаар тушаалаар Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх хөдөлгөөнт экспедиц, газрын генераторуудын үйл ажиллагааг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэв.

2016 онд Монгол орны хэмжээнд 21 аймгийн 35 экспедиц, 14 аймгийн 38 газрын генератор, 4 аймгийн хөдөлгөөнт радар үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлууд бүрэн хангагдсан бөгөөд энэ жилийн анхны ажиллагааг Ховд аймгийн 1 экспедиц, 1 газрын генератор, Хэнтий аймгийн 2 газрын генератор 3-р сарын 30-ны өглөө төвийн зохицуулагчтай зөвлөлдөж, зааварчилга авч гарснаар амжилттай эхлүүлсэн.

 Монгол орны нутагт 3-р сарын 30-31, 4-р сарын 14-18, 23-24, 30-1-ний өдрүүдэд давхардсан тоогоор Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн 11 экспедиц, Ховд, Говь-Алтай, Завхан, Төв, Хэнтий аймгийн 10 газрын генератор тус тус үүлэнд зориудаар нөлөөлж  нийт 51ш пуужин, 72ш түлш зарцуулаад байна. Энэ хугацаанд тал хээрийн нутгаар түймэртэй байлаа. 4 сарын сүүлчээр баруун болон төвийн газар тариалангийн бүс нутгаар нилээд бороо орлоо.

5 ба 6 сард цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах албан ажлын цагийн хуваарийг газрын даргаар батлуулж, хуваарийг аймгуудад/FTP-ийн цаг агаарт зоруидаар нөлөөлөх-д  оруулсан/ хүргүүлэв.

“ЦАЗНөлөөлөх ажиллагааны үед нислэгийн хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах талаар хамтран ажиллах тухай” ЦУОШГ, ИНЕГ-ын 17/16 тоот гэрээг батлуулж аймгийн экспедицүүдэд хүргүүлэв.

Улаанбаатар - 2020/04/06

14 цаг

10 50
O
CF
Зөөлөн шороон шуурга
6 м/с

ӨНӨӨДӨР - 2020/04/06

11 51
O
CF
Үүлшинэ

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store